• Гурван тэс сумын иргэд Тост, Тосонбумын лицензийг цуцлахыг шаардаж БОАЖЯ-ны гадна жагсаж байна

    Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд  Тост,Тосонбумбын  нуруу орчимд олгогдсон хайгуулын лицензийг цуцлахыг шаардаж БОАЖЯ-ны гадна жагсаж байна. Тост,Тосонбумбын нуруу орчимд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс”компани нүүрс олборлож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Олборлолын талбай нь говийн их дархан цаазат газартай хил залгаа оршдог  Тостын нуруу орчмоор “Улаан ном”-д орсон 50 орчим зүйлийн амьтан, 10 зүйлийн ургамал бий.

    Ирвэс, аргаль,угалзын өлгий Тост, Тосонбумба орчимд олборлолт явуулахдаа нүүрсээ шороон замаар тээвэрлэснээр хөрс эвдрэлд орж, хүнд даацын олон машины хөлөөр боссон тоос ургамлын бүрхэвчинд нөлөөлж, цаашид энэ нутагт хүн байтугай мал амьдрах аргагүйд хүрээд байгаа талаар нутгийн иргэд хэлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ