“Хүннү Молл”-д байрлах дэлгүүр гурван нэр төрлийн буузан дээр хуурамч шошго наан худалдаж байжээ

2019-05-27

Хан-Уул дүүрэг  дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг гурван нэр төрлийн буузыг савлаж,  худалдаж байсан нь илэрсэн байна.

Тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ