Хоккейн ДАШТ: Финландын шигшээ баг Канадыг хожиж 2019 оны дэлхийн аварга боллоо

Словакийн Братислав хотноо болсон хоккейн ДАШТ-ий шигшээ тоглолтод Финландын шигшээ Канадын шигшээ багийг 3-1-ээр хожлоо.

Эхний үеийн дундуур Канадын үндэсний шигшээ багийн хамгаалагч Ши Теодор гоолыг нээлээ. Гэвч Финландын шигшээ багийн ахлагч Марко Анттила хоёр дугаар үеийн эхээртэнцүүлэв. Гуравдугаар үеийн эхний минутанд Антьяр хоёр дахь гоолыг хийснээр Финчүүд тэргүүлж эхэлсэн. Тоглолтын төгсгөлд Харри Песонен Канадын хаалганд гуравдахь шайбыг оруулснаар итгэл төгс хожлоо. Ийнхүү Финландын шигшээ баг түүхэндээ дэлхийн аваргын алтан медалийг гурав дахь удаагаа хүртэв.

Братислав, Кощице хотуудад болсон хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү дууслаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ