Хятадын мэргэжилтнүүд гурилын үйлдвэрүүдэд эрсдэлийн хянан магадлагаа хийнэ

2019-05-27

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй улаан буудай болон хөх тарианы  гурилын 12 үйлдвэр дээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллах юм байна. Тодруулбал,  тус улсад  улаан буудайн гурил болон хөх тарианы гурил экспортлох хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн гурилын үйлдвэрт эрсдэлийн хянан магадлагааг   энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай ажиллах ажээ.

Эрсдлийн хянан магадлагааны баг дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд ургамлын хорио цээр, ариун цэвэр эрүүл ахуй, технологийн мөрдөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх гурил үйлдвэрлэх, хадгалах, бусад нөөц боломжийг газар дээр нь ирж судлан үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

Эрсдэлийн үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид БНХАУ-д улаан буудайн болон хөх тарианы гурил экспортлох нөхцөл бүрдэх  юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ