• ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусч, тэтгэвэртээ гарав

    ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ гарлаа. Түүний бүрэн эрхийн хугацаа дууссан байна.

    ШЕЗ-ийн дарга тэтгэвэрт гарсантай холбогдуулан ШЕЗ-ийн даргын суудал суларч өрсөлдөөн эхэллээ.

    Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1.-т “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно”  гэж заасан байдаг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ