Балбын вант улс Эверестэд авирах зөвшөөрлийг хэт олноор олгож,түгжрэл үүссэний улмаас 10 гаруй уулчин амиа алджээ

2019-05-26

44 настай  Их Британийн уулчин Робин Хайнес Фишер дэлхийн ноён оргил Эверест уулын оргилд  авираад бууж явах замдаа   өчигдөр нас баржээ.   Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн дөрөв, Балба, Австри, АНУ-ын тус бүр нэг уулчин Эверест уулнаас бууж явахдаа түгжрэлд орж, хүчилтөрөгч дутагдах өндрийн өвчний улмаас нас бараад байгаа тухай BBC мэдээлжээ.

Балбын Засгийн газар  энэ хавар нэг хүнд 11 мянган ам.долларын үнээр  381 зөвшөөрөл олгосон байна. Ингэж мөнгөний  төлөө их олноор зөвшөөрөл өгч, уулчдын аминд хүрч байна гэж Балбын Засгийн газар олон улсын шүүмжлэлд өртөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ