• Калифорни мужийн ой модны төлөөх ганц залуугийн тэмцэл буюу уур амьсгалын өөрчлөлт модны ургалтад нөлөөлж байгаа нь

    2019-05-26

    АНУ-ын Калифорни мужид 2002 онд болсон ойн түймрийн дараагаас антропологич, байгаль орчны хамгаалагч, нийгмийн идэвхтэн Коди Петтерсон ой модыг дахин сэргээх ажлыг эргэлт буцалтгүй эхлүүлжээ.Түүний  37 настайдаа эхлүүлж, зургаан жилийн турш хөдөлмөрлөсөн хөдөлмөр нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ямар ч үр дүнгүй болжээ. Коди зургаан жилийн турш нийт 750 үрслэгээ  хийснээс 650 нь дэлхийн дулаарлын Калифорни дахь үр нөлөө болох хэд хэдэн ган гачгийн улмаас  үхсэн байна. Коди энэ талаар Дэлхийн өдрөөр сошиал медиад  “Өнгөрсөн бүх хугацааны турш ой модоо хамгаалахын тулд зориулсан итгэл найдварынхаа тухай бодож сууна. Өөрийн мэддэг, хайртай дэлхийдээ сэтгэл гонсойж байна” гэжээ.

    Коди дэлхийн дулаарлын эсрэг зөвхөн өмнөд Калифорнийн уур амьсгалд тохирон ургах чадвар бүхий Дуглас гацуур модны зүйлийг тарьж иржээ. Гэвч модны ургах чадварт уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа аж.

    Коди 2013 онд эхнэрийн хамт нийт 1.2 квадрат  километр талбайг худалдан авчээ.Түүний хувьд хангалттай олон мод тарьчихад л бүх мөрөөдөл нь  биелнэ  гэсэн анхны ойлголт нь бүрэн өөрчлөгдсөн юм. Учир нь 2002 онд гарсан ойн түймрийн улмаас   газар нь үржил шимгүй болж доройтсон байв.

    Ой моджуулалт, экологи, хөрсний талаарх төрөл бүрийн мэдээллийг уншиж, их хэмжээний үрийг нөөцөлснөөр дахин моджуулах ажлын бэлтгэл ажил хангагджээ. Эхний жил задгай талбайд, дараагийн жил сүүдэрт гэх мэт уйгагүй оролдсоны дүнд тарьсан үрслэгээнүүд соёолж эхэлсэн байна. Дэлхийн дулаарлын улмаас 2011 оны арванхоёрдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл Калифорни мужийн хэмжээнд ган гачиг тохиолдсон учраас 1.2 километр талбайд тариалсан үрийг 2-3 долоо хоног бүр гараар усалдаг байжээ.Кодигийн хэлснээр 2018 оны хоёр дахь хагас хамгийн их хуурайшилттай байсан гэнэ.

    Хүмүүсийн  тариалж буй  өвс,модод нь   байгаль дээрх ургамлын зүйлүүдтэй  хоол тэжээл,чийг, эрдэс бодис, нарны гэрлийн төлөө тэмцэлддэг. Ийнхүү  байгалийн зэрлэг амьдрал дотоод өөрчлөлтөд орох нь ой модыг эмзэг болгодог ажээ.“2002 оны гал түймрийн дараахь доройтлоос Дуглас зүйлийн гацуурын үр хөврөлийг нөхөн сэргээж  байгаа ч дахин  ойн түймэр гарвал тэсэхгүй” гэж АНУ-ын Ойн үйлчилгээний газраас мэдээлжээ.

    Эх сурвалж: Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ