• Мьянмарын кино од Соэ Пяэ тансаг амьдралаас татгалзаж,гэлэн сахил хүртжээ

    Мьянмар улсын кино од тансаг амьдралаасаа татгалзаж Буддын хийдэд бурханы номын мөр хөөх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

    Мьянмар улсын алдарт жүжигчин,загвар өмсөгч, дуучин Соэ Пяэ  гэлэн  сахил хүртэж, олон нийтийн өмнө ёслол үйлджээ. Соэ Пяэ Янгон мужид урлагийн гэр бүлд  мэндэлжээ. Жүжигчний карьераа есөн настайдаа эхлүүлж байсан тэрбээр кино урлагийн олон шагналын эзэн юм.

    Тэрбээр The Time Of Solar Eclipse” киногоороо олонд танигдсан байна. Сахил хүртэж байгаа тухайгаа тэрбээр “Эд хөрөнгө,нэр алдар,эрх мэдэл мөнх биш.Харин ёс суртахуун,чанад зургаан эрдэм бол үнэн төгс эрхэм” хэмээн ярьжээ.


     

     

    Эх сурвалж:  truyenhinhdulich.vn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ