• Уушгины хорт хавдар  үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт өндөр үзүүлэлттэй гарчээ

    2019-05-24

    Уушгины хавдар үүсэхэд нөлөөлдөг радоны хийн талаар хаа нэгтээ та сонсож байсан уу? Хөрснөөс гардаг цацраг идэвхтэй хийг  радон гэдэг. “Энэхүү хий нь олон жилийн насжилттай барилга байгууламжид хуримтлагдаж, уушгины хорт хавдар үүсгэдэг анхдагч хүчин зүйл болдог”  хэмээн МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунсайхан ярилаа.

    Нийслэлийн хэмжээнд радоны хий зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин хэтэрсэн 22 цэг байгааг МХЕГ-аас 2015-2018 онд хийсэн тандалт судалгаагаар тогтоожээ.

    Тандалт судалгаанд нийслэлийн 250 ЕБС, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийг хамруулсан байна. Радоны хий  байх ёстой хэмжээнээс хэтэрсэн 22 цэгийн 60 орчим хувийг  Хан-Уул дүүргийн барилга байгууламж эзэлж байгаа аж.

    Хан-Уул дүүрэгт радоны хий их байгаа  шалтгаан нь газрын хөрсний сийрэг байдал мөн газар хөдлөлтөөс үүссэн ан цав нөлөөлжээ. Учир нь  радоны хий үүсдэг хоёр шалтгаан нь газрын хөрс, газар хөдлөлтийн улмаас барилга, байгууламжид үүссэн ан цаваар дээш дэгддэг.

    Тиймээс радоны хий өндөр гарсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад МХЕГ-аас  сургалт, зааварчилгааг өгч ажиллаж байгаа юм байна. Радоны хий хуримтлагдсан барилга байшинд агаарын солилцоог маш сайн хийх ёстой бөгөөд радоны хий хүүхэд өвчлөмтгий байх бас нэг шалтгаан болж байгаа г албаны хүн ярилаа.

    Цацраг идэвдхтэй хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учраас гэрт, барилга байгууламжид  радоны хий байгаа эсэхийг  мэдэх боломжгүй. Харин  тусгай хэмжилтийн багажаар хэмжиж байж мэдэх боломжтой юм.  Радоны хийг хэмжихэд улирлын байдал их нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, зуны улиралд хэмжилт хийхэд цонх, салхивчаа онгойлгож, агаар сэлгэх нь их байдаг учраас ардоны хий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин  бага гардаг байна. Харин өвлийн улиралд цонхоо онгойлголгүй 3-4 цаг эсвэл нэг хоног болоод хэмжихэд өндөр үзүүлэлттэй  гардаг ажээ. МХЕГ-аас  энэ жилээс  радоны хий өндөр гарсан 10 барилгыг сонгон дөрвөн улирлын турш хэмжилт хийхээр болсон байна.  Радоны хий  ундны усанд ч нэвчдэг учир байгууллагын крантгы усанд ч хэмжилт хийх юм байна.

    Багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ бага байдаг учир орон нутагт хэмжил хийх боломжгүй, радоны хий байх магадлалтай ажээ.

    МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунсайханы яриаг видео мэдээллээс үзнэ үү. 

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ