• Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

    2019-05-24

    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж, жагслаа.

    Жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл Г.Оюунгэрэл “Өдөр алгасалгүй шахам хүчирхийлэл гарч, хүүхэд, охид бүсгүйчүүд хохирч байна. Иргэнээ хамгаалах ёстой төрийн цагдаа насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэг ч гарлаа. Гэтэл УИХ-д 20 гаруй жил суусан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр шударга ёс ярих хэрнээ ямар ч арга хэмжээ авсангүй.  Энэ хүн ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас огцрох ёстой. Чаддаг хүнээр сайдын ажлыг нь хийлгэх ёстой” гэсэн юм.

    Мөн жагсаалд оролцогчид  төрийн тусгай хамгаалалттай обьектод, цэргийн байгууллагад онц ноцтой гэмт хэрэг гараад байгаа нь хуулийн байгууллагуудын тогтвортой ажиллагаа алдагдсаныг илэрхийлж байна гэж үзээд огцрох мэдэгдэл хүргүүлж байна.

    Төрийн цагдаа хүүхэд хүчирхийлсэн, хэрэг гарсан ч Увс аймгийн цагдаагийн газар нь нуун дарагдуулсан. Энэ мэт асуудлын эсрэг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тууштай тэмцэх болно” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ