“Барселона” 18 настай Голланд хөлбөмбөгчнийг худалдан авсанаа зарлалаа

“Барселона” багийн албан ёсны вэб сайт “Гронинген”-ы хагас хамгаалагч Людовита Рейсийг худалдан авч байгааг зарлажээ. 18 настай тоглогчтой жилийн 3,25 сая еврогийн цалингийн гэрээ байгуулжээ. Харин нөхөн олговрын хэмжээ 100 сая евро байх аж.

Рейстэй байгуулсан гурван жилийн гэрээг дахин хоёр жилийн хугацаагаар сунгах боломжтой юм. “Гронинген”-д тэрбээр 2017 оноос хойш тоглож буй.

Энэ улиралд хөлбөмбөгчин Нидерландын аварга шалгаруулах тэмцээнд 29 тоглолтод оролцож, нэг гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн байна. “Гронинген” улирлын төгсгөлд найм дугаар байранд орсон аж. Тус баг нь Европын Лигт тоглох плей-оффын хагас шигшээд Витест хожигджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ