• АТГ-т 10 сая доллартай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй, шалгагдаагүй

    У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Энэхүү 10 сая ам.долларыг авсан хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхайн хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын нарын нэр дуулдаж байсан.

    Харин сайдууд үүнийг үгүйсгэсэн юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “10 сая доллартай холбоотой ямар хэрэг шалгагдаагүй” гэсэн мэдээлэл өгсөн.

    Энэ асуудлыг АТГ-аас тодруулахад “10 сая доллартай холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй, шалгагдаагүй” гэх хариултыг өгчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ