• Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар олон улсын хоёрдугаар чуулган болно

    Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг энэ сарын 27,28-нд Төрийн ордонд зохион байгуулна. Чуулганд оролцогчид таван сэдвийн хүрээнд хуралдах юм байна.

    Хуралдаан I: ТХЗ-ын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн: ОУПХ-ноос зөвлөмжилсөн Тогтвортой хөгжлийн асуудлаар өөрийгөө үнэлэх аргыг хэрэглэсэн байдал

    Хуралдаан II: Боловсрол нь ядуурлыг бууруулах хамгийн чухал урьдчилсан нөхцөл болох нь

    Хуралдаан IV: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд юу вэ?

    Хуралдаан V: ТХЗ-ыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тообаримт ашиглах нь зэрэг сэвдийн хүрээнд оролцогчид хуралдах юм байна.

    Энэхүү чуулганд Ази, Номхон далайн бүсийн Афганистан, Австрали, Бангладеш, Бутан, Камбож, Канад, Хятад, Хойд Солонгос, Фижи, Энэтхэг, Индонез зэрэг 30 гаруй орны төлөөлөгч оролцоно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ