• ДАШТ: Оросын хоккейчид, АНУ-ын багийг хожиж шилдэг дөрөвт үлдлээ

    2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрөвт ОХУ-ын шигшээ баг үлдлээ. Тэд АНУ-ын хүчтэй багийг 4:3-аар буулган авлаа.

    Тоглолт эхлээд 68 дахь секундад Оросын довтлогч Никита Гусев гялалзтал тоглож эхний шайбыг оруулав. 16-р минутад Илья Воробьёв хамгаалагч Михаил Сергеевийн сайн дамжуулалтыг чулуу болголоо. 23 дахь минутанд Америкийн багийн хамгаалагч Брэди Шей гоолдсон. Гуравдугаар үеийн эхэнд Оросууд давуу байдлаа бататган Никита Гусевийн дамжуулалтаар Кирилл Капризов гоол орууллаа.

    Удалгүй Ноа Хенифин АНУ-ын багийн хоёр дахь гоолыг оруулсан. 48 дахь минутанд Михаил Гриоренко Оросуудын давуу талыг нэмэгдүүлэн дахин нэг гоол хийсэн. Эцэст нь америкийн хаалгач, Алекс Дебинкат тооны харьцааг 3: 4-ээр болгосон ч АНУ хожих боломжгүй байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ