• УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдэв

    Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2019.05.24/  05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо.

    Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, Ерөнхий сайд У.Хурэлсүх, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэл хотын засаг дарга С.Амарсайхан, төр, нийгмийн зүтгэлтнүүд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон бусад албаны хүмүүс иржээ.

    Тэрээр энэ сарын 17-нд Төрийн ордонд  амиа алдсан. Төрийн ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтайгаар амиа алдсан байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Одоогийн байдлаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар гэрчийн мэдүүлэг өгөөд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ