• Домогт Диего Марадона Буэнос Айресын нисэх онгоцны буудалд саатуулагджээ

    Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона Буэнос Айресын нисэх онгоцны буудалд саатуулагджээ. Энэ тухай The Sun мэдээлэв.

    Энэ мэдээлэлд Аргентин эрийн хуучин найз бүсгүй Росио Оливагаас уг явдал үүдэлтэй гэсэн байна. Бүсгүй Марадонагаас 5.5 сая евро авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.

    Цагдаагийнхан түүнийг баривчлах үед Мексикээс Аргентинд буцаж иржээ. Марадона зөвхөн өмгөөлөгчөө ирсний дараа л нисэх буудлыг орхисон гэнэ.

    Энэ хэргийг шүүх ажиллагаа 7 дугаар сарын 13-нд төлөвлөгдсөн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ