Forbes 2019 оны дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэлээ

-Apple 200 тэрбум долларын үнэтэй түүхэн дэх анхны компани болжээ-

Forbes сэтгүүл 2019 оны дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг гаргажээ. Apple, Google, Microsoft тэргүүлэгч байрыг эзэлжээ.

Apple 205.5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Үнэ цэнэ нь 200 тэрбум долларыг давж гарсан түүхэн дэх анхны брэнд боллоо. Хоёрт Google оржээ. Энэ жил тус компаний үнэ цэнэ 167.7 тэрбум ам.долларт хүрч, 2018 оныхоос 27% -иар өсчээ. Microsoft (3-р байр) болон Amazon (4-р байр) компаниудын үнэлгээ жилийн турш 20% -иар өссөн байна.

Facebook үнэ нь буурсан цорын ганц брэнд байсан бөгөөд түүний үнэ цэнэ 6% буурчээ. Гэсэн ч тус компани нь тавдугаарт жагсаж байна. Таван том IT компаний араас Coca-Cola жагсаж байгаа ба үнэ нь өнгөрсөн жилийнхээс 3% -иар илүү буюу 59.2 тэрбум ам.доллар болжээ.

Нийтдээ хамгийн шилдэг 100 брэндийн 56 нь Америкийн компаниудынх аж.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 брэнд:

  1. Apple өртөг: $ 205.5 тэрбум, өссөн хувь 12%
  2. Google, өртөг: $ 167.7 тэрбум, өссөн хувь 27%
  3. Microsoft, өртөг: 110.2 тэрбум, өссөн хувь 20%
  4. Amazon, өртөг: 97 тэрбум доллар, өссөн хувь 37%
  5. Facebook, өртөг: $ 88.9 тэрбум, өссөн хувь 6%
  6. Coca-Cola, өртөг: 59.2 тэрбум доллар, өссөн хувь 3%
  7. Samsung, өртөг: 53.1 тэрбум доллар, өссөн хувь 11%
  8. Disney, өртөг: 52.2 тэрбум доллар, өссөн хувь 33.8%
  9. Тоёота, өртөг: $ 44.6 тэрбум, өссөн хувь 0%
  10. McDonald’s, өртөг: 43.8 тэрбум доллар, өссөн хувь 6%
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ