• Ч.Хүрэлбаатар: Надтай холбоотой дөрөв дэх хоригоо тавьсан нь үнэн

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас батлагдсан татварын багц хуульд бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьсан ч уг хоригт 2006 онд хүчингүй болсон хуулийн заалт орсон тул хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан. Энэхүү хоригийн талаар УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яам тайлбар хийж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй, “Хуулийг сайн уншаагүй, буруутгахын төлөө сургаар хандсан тал байна” гэсэн билээ. Мөн УИХ-ын гишүүд ч уг хоригийг ибуруутгасан юм.

    Харин өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргаж алдаа гаргасан мэргэжилтэндээ хариуцлага тооцсон хийгээд Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “хариу тайлбар” гэх зүйл гаргаж хуульчлан тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосоныг буруутгасан. Энэ тухайд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өрийн удирдлагын тухай хууль Засгийн газрын өрийг зохицуулсан хууль шүү дээ. Хувь хүн болон хувийн хэвшлийн (Оюутолгой, Рио Тинто г/м) авсан өр үүнд хамаагүй. Төсвөөс иргэнд төлөх өрийг зохицуулдаг хуулийг Өрийн удирдлагын тухай хууль гэдэг. Гэтэл энд заасан хуулийн заалт хамаарна гэсэн зүйл байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа 10 хувийг андуураад, 1 хувиар буулгаад буулгасан байна лээ. Рио Тинтотой холбоотой зүйл бичсэн байна лээ. Энэ компани Монголд бүртгэлтэй компани биш шүү дээ. Гэтэл энэ хууль чинь Монгол улсад бүртгэлтэй компаниудыг зохицуулсан хууль. Минийхээр бол буруутгахын тулд энд, тэндээс түүсэн зүйл оруулсан байна. Үнэхээр ойлгохгүй бол Сангийн яаман дээр ирээд, асуухад манайх нээлттэй. Надтай холбоотой дөрөв дэх хоригийг тавьсан гэж бичсэн байна лээ. Тэр үнэн шд.

    Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнэс эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорациуд татвараас зугтах боломжийг хаасан татварын багц хуулийг УИХ ээлжит бус чуулганаар баталсан юм. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажиллажээ. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд ч хориг тавьсан” хэмээсэн юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ