• Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ өөрөө тарах шаардлагыг дахин хүргүүлж байна

    УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь энэ парламент, УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж байна хэмээн мэдэгдлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас энэ парламент өөрсдөө тарахыг шаардаж байна. Миний бие УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрийг өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан бөгөөд энэ удаад энэ саналаа дахин хүргүүлж, энэ парламент өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна” хэмээв.

    Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ