• Сахал Д.Эрдэнэбилэг прокурорыг дарамталжээ…

    Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. Уг шалгалтаар 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн хэмээв.Эндээс 49 хувийнхан буюу сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүдэд хамаарах зөрчлүүдийг сийрүүлье.

    • 49 хувийнхны гар хөл гэгдэг Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга нь үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцсан байх бүтцийг хийсэн нь эрхгүй анхаарал татаж байгаа бөгөөд 51 хувийн эзэмшиж байсан эрх мэдэлд шууд бусаар халдсан үйлдэл гаргасан гэдэг зөрчил илэрчээ.
    • 11.03-нд Зэсийн 1,2 сая тонн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн”-д зарах худалдах гэрээг байгуулсан. Нийт 2 удаа 55,8 сая төгрөгийн гүйлгээ хийхдээ “Монголиан коппер корпорейшн”руу хийжээ. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй байна.
    • Сахал Д.Эрдэнэбилэгийн гэгдэх Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойны үйлдвэр, Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж 103,6 тэрбумын урьдчилгаа авсан байна. Мөн цөөн тооны аж ахуй нэгжүүдтэй ИХ ХЭМЖЭЭНИЙ дүнтэй гэрээ хийжээ.
    • Хамгийн томоохон зөрчил нь Худалдан авах үйл ажиллагаа. “Эрдэнэт үйлдвэр нь 2336 худалдан авах гэрээ хийсний 1492 нь ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр хийгдсэн зөрчил илэрсэн байна.

    Энэ зах зухаас нь түүвэрлэсэн зөрчил гэж ойлгож  болно. Үүний ард маш олон зөрчил асар их хэмжээний мөнгийг 49 хувийнхан өөрсдийн халаасанд оруулсан гэх хардлага явж байгаа. Ард түмний эд баялаг хөрөнгө мөнгийг ийнхүү хувьдаа завшиж гаршсан сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй МАНАН бүлэглэлийнхэн гэмт үйлдлээ зогсоох бус улам улайрч, хамгаалагчид нь төрд тэдний төлөө ажиллаж сууна.

    Авлигчдыг гэм буруутай эсэхийг тогтоох хууль хяналтынхны хүрээнд яригдаж байгаагаар Ц.Пүрэвтүвшин гэх гэнэт нэг өдөр олон компанийн захирал болж хэдэн зуун сая төгрөгийг гартаа атгасан залуу үнэнээ өчиж эхэлсэн гэх бөгөөд “надад ямар ч эрх мэдэл байхгүй, би зөвхөн даалгавар гүйцэтгэдэг, Д.Эрдэнэбилэг захирал бүгдийг мэднэ” гэж ярьж  эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсэж байна. Харин өнөөх даалгавар өгдөг сахал босс нь хууль хяналтын байгууллагынхныг дарамтлан уурсаж, “ээлж ирнэ шүү, та нар шиг юмнууд намайг байцаахгүй шүү” гэж мөрдөгчийг загнасан тухай эх сурвалжууд бичиж байна. Сахал тэргүүтнийг шүүх хурал хэвлэлийнхнийг замаасаа холдуулж чадсан ч шүүх цагдан хорих, татгалзах шийдвэр гаргаж чадалгүй гацсан нь эрхгүй анхаарал татав.

    Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэнд холбогдох  шүүх хурал эхэлсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулан гацаанд оруулаад байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ