“Мобиком” корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ

“Мобиком” корпорацийн удирдлагуудыг түрээсийн байрны асуудлаар буюу оффис түрээслэхдээ дамжуулан түрээслэгч компанид үнийг нь нэг нугалан төлж, авлига өгдөг байсан байж болзошгүй гэх иргэний гомдлоор АТГ-аас  шалгаж эхэлжээ.

 “Мобиком” корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Монтрейд”, “Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байдаг.  Энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл “Монтрейд” компанийн байранд үйл ажиллагаа явуулсан таван сарынхаа төлбөрийг төлөхгүй байгаа аж.

Дамжуулан түрээслэгч компанийн зүгээс “Мобиком”-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа хэмээн иргэн С гомдолдоо дурдсан аж. Хэдийгээр “Мобиком” нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.

Энэхүү дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс “Мобиком”-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг, Үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж. Тиймээс АТГ-аас шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ