• ДЭМБ-аас Алжир, Аргентин улсуудад хумхаа өвчнийг арилгасан тухай гэрчилгээ олгожээ

    ДЭМБ-аас Алжир, Аргентин хоёр оронд хумхаа өвчнийг арилгасан тухай гэрчилгээ олгожээ. Алжир нь Мавританы дараа хумхаа өвчнийг арилгаж, гэрчилгээ авсан Африкийн хоёр дахь орон боллоо. Харин Аргентин нь Парагвайн дараа тус гэрчилгээг авсан Америк тивийн хоёр дахь орон болсон байна.

    Алжир, Аргентин хэдэн зуун жилийн турш хумхаа өвчний гамшигт өртсөн түүхтэй. Тус өвчин 1880 онд Алжирт илэрч, 1960-аад он гэхэд Алжирын ард түмний эрүүл мэндэд хамгийн их сорилт болсон өвчин болж, жил бүр 80 мянган өвчтөнийг илрүүлж байлаа. Алжир улс хумхаа өвчнийг амжилттай арилгасан нь сайтар бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтантай, эрүүл мэндийн даатгал улс даяар түгээмэлжсэн, өвчнийг маш хурдан оношилдог зэргээс болсон гэж ДЭМБ үзсэн аж.

    Одоогоор ДЭМБ 38 улс орон, бүс нутгийг хумхаа өвчнийг бүрэн арилгасан гэж тодорхойлсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ