• Г.Батхүү агсныг нас барсан байхыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх олж харжээ

    2019-05-23

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн  асан, талийгаач Г.Батхүүг амиа алдсан байхыг анх олж харжээ.

    Тэрбээр энэ  тухайгаа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өрөө   111 тоот буюу хэрэг болсон газрын хажуугийн өрөө аж. О.Баасанхүү 18.00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч яваад талийгаачийг  унасан байхтай таарчээ. Тэрбээр “ Би өөрөө хуульч хүн учраас   тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүдийг авч,байдлыг баримтжуулаад цагдаагийн байгууллагад өгсөн” гэв.

    Талийгаачийн амь насаа алдсан нөхцөл байдалтай холбоотойгоор буруу ташаа мэдээллүүд цацагдаж байгаа учраас талийгаачийн ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр    нөхцөл байдлын талаар ярих нь зөв гэж үзсэн байна.

    Төрийн ордон  төрийн тусгай хамгаалалттай   Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг газар учраас ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгджээ. Мөн  103,Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

    Талийгаачийг анх харахад толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ