• Барууны соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн баян хүн Рокфеллер

    Эдийн засагч Сэмюэль Уильямсон барууны соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн баян хүн бол Жон Рокфеллер гэжээ.

    Bloomberg-ийн мэдээлснээр, судлаач эрдэмтэн 20-р зууны эхэнд газрын тосны магнат 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй (өнөөгийн мөнгөний ханшаар 331 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй) байсан бөгөөд АНУ-ын ДНБ-ний 1.6% -ийг эзэлж байжээ. Эдгээрийг харьцуулан үзэхэд Рокфеллерын хөрөнгө нь өнөөгийн хамгийн баян хүн (117 тэрбум доллар) Amazon-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосынхоос гурав дахин их байгаа юм.

    Гангийн магнат Эндрю Карнеги нь 321 тэрбум доллараар хоёрдугаар байранд оржээ. Түүний араас бизнес эрхлэгч Корнелиус Вандербильт (1794-1877) гуравдугаар байранд орсон бөгөөд 238 тэрбум долларын хөрөнгөтэй байсан гэжээ. Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс (231 тэрбум доллар)-аар дөрөвт орж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ