Чуулганы хуралдаанаар мөн Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, зарим гишүүдийг чөлөөллөө. Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Улмаар тус байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.