• Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацааг яаралтай өөрчлөхийг шаардахад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү” гэж загнав

    2019-05-23

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэх вэ,хөөн хэлэлцэх хугацааг наашлуулснаас болоод цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох гээд хүлээж байна гэсэн юм. Мөн тэрбээр ХЗДХЯ дээр энэ хуулийн төсөл удаж байгаа гэсэн юм.

    Энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох нэг тэрбум төгрөгийн авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болсон. Click To Tweet Уг хэрэг явдлаас үүдэн Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг хэн наашлуулсан бэ гэх хардлага үүсч,УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хардагдаж,намынх нь Хяналтын ерөнхий хороо хүртэл түүнд улстөрийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан билээ. Дээрх хэрэгт холбогдсон Н.Баярсайхан нь Ш.Раднаасэдийн багийн найз,ангийн хүүхэд учраас уг асуудал дэгдсэн.

    Мэргэжлийн хяналтын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураагаад байсан юм.
    Тиймээс Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүй бол дахиад ч олон цагаан захтнуудын авлига,ашиг сонирхлын хэрэг дээрх маягаар хэрэгсэхгүй болох магадлалтай юм. Click To Tweet

    УИХ-ын чуулган дээр хэлсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриаг  видео мэдээллээс үзнэ үү.

    https://www.youtube.com/watch?v=h_ElmNpmafw&feature=youtu.be

    Хариуд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

    Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ