• У.Хүрэлсүх “Найрамдал” зуслангийн газрыг ярьсан тул С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулна гэв

    Өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаа дагуулчихсан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрыг огцруулна, бүтэн сар тэмцэл хийнэ гэлээ. Тэгвэл түүнийг учир мэдэх хүмүүс шоолж байна. Учир нь “ичсэн хүн хүн ална” гэгч боллоо гэлцэж байгаа юм.

    С.Эрдэнэ гэнэт Засгийн газрыг огцруулна, энэ УИХ-ын гишүүдийн 50 нь гэмт хэрэгтэн гээд байгаа нь урд өдөр нь өөрийнх нь хулгайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр ярьчихсантай холбоотой аж.

    Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөхдөө “Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна” гэсэн.

    Мөн  Ерөнхий сайд хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

    Тэгвэлхүүхдийн Найрамдал зуслангийн 4000 га газрыг С.Эрдэнэ өөрийнх болгосон тухай хэвлэлүүд баримт түшин шуугиж эхлээд байна Click To Tweet. Ер нь С.Эрдэнэ Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга, Нийгмийн хамгааллын сайд байсан тэр үедээ хүүхдийн гэсэн бүхнээс хувьдаа авсан тухай яриа их дуулддаг. Нэг нь энэхүү “Найрамдал” зуслангийн газар.

    Тэгвэл С.Эрдэнэ Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойд хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барьж байгаа хэмээсээх нэгэн байши н барьсан. Гэтэл баригдаж байхдаа “Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэсж байсан ч баригдаад дуусмагц нь “Шонхор тауэр” гэх болсон. Ингээд АН-ын “Шонхор” фракц улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш Ардчилсан нам уг байшинд байрлах болсон. Ингэж л С.Эрдэнэ хүүхдийн гэсэн нэрээр хувиа шарлуулдаг нэгэн хэмээх хүмүүс олширсоор байна.

    Өөрийнх нь хууль бусаар авсан хүүхдийн байгууллагын газрын асуудал яригдаад эхлэхээр би бишээ эрх баригчид өөрсдөө хулгайч гээд байгаа С.Эрдэнийг нөгөө “Хулгайч л хулгайчийг бариарай хэмээн хамгийн чанга хашгирдаг” хэмээх үлгэрээр замнаж байна гэцгээх болов.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ