Улстөрийн эрсдэлийн даатгал нэрээр Оюутолгойг барьцаанд тавьжээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дүнд тавих хяналт хангалтгүй, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөг хүртэл Монгол улсын нэг ч байгууллага хяналт тавиагүй аж. Энэ нь гэрээнд оролцогч талуудын тэнцвэртэй байх нөхцөлийг алдагдуулж байна хэмээн Оюутолгойг шалгасан  УИХ-ын ажлын хэсэг дүгнэжээ. Тэгвэл энэ юу ч биш аж. Оюутолгойг хөрөнгө оруулагч тал бүхэлд нь барьцаанд тавиад байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд өгүүлжээ.

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчид төслийн санхүүжилтийн зээлдүүлэгчдийн эрсдлийг бууруулах зорилгоор “Улстөрийн эрсдэл”-ийн даатгалыг хийлгэжээ.

Улстөрийн эрсдэлүүд гэдэгт даатгалын үйлчилгээгээр шилжүүлгийн хягаарлалт хийх,хураах, гэрээний үүргээсээ татгалзах,дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс бий болох эрсдэл зэргийг оруулжээ.Эдгээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэл тус бүрийг нэг  тэрбум ам.доллараар даатгасан байна. Энэхүү даатгалыг Дэлхийн банкны гишүүн MIGA-аар хийлгэжээ. Ингээд энэхүү даатгалын барьцаанд Оюутолгойн бүхий л хөрөнгө тэр байтугай гэрээний эрхээ хүртэл   тавьжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь хамт худалдаад гарах нөхцөлтэй гэсэн үг.

Зөвхөн эндээс харахад л  Оюутолгойн ордод  хөрөнгө оруулан ашиглаж буй тал хэтэрхий том байгаа аж. Уг нь Монгол улсын Үндсэн хуулиар газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч. Гэвч эзэн нь болсон ард бидний өмчийг хөрөнгө оруулагч нэрээр хяналтгүй зөөж цаашлаад барьцаалчихсан байна. Хэрвээ ямар нэг байдлаар асуудал үүсвэл хэнд ч хамаагүй зарчихаад л одох нь. Ийм гэрээ байгуулсан нөхдүүдийг хурдхан шалгаж асуудлыг мухарлаж, гэрээг Монгол улсад, ард түмэндээ ашигтай болгох нь УИХ болоод Засгийн газрын үүрэг болох нь улам тодорч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ