МАН энэ сарын 28-нд Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ тодруулна

2019-05-22

Засгийн эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.05.22/ хуралдаж, Бага хурлын товоо зарлалаа.

МАН Бага хурлын V хуралдаанаа ирэх мягмар гариг буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт товложээ. Энэхүү Бага хурлаараа МАН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулах юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жил УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрог төлөөлөлгүй болсон. Тэгвэл өнгөрсөн оны 10 пугаар сард уг сонгуулийг хийхээр УИХ шийдвэрлэсэн ч иргэд ҮХЦ-д гомдол гаргаснаар хойшлогдсон юм. Тэгвэл энэ удаа ч Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх үндэслэлээр иргэд Цэцэд гомдол гаргаад байна. Уг асуудлыг ҮХЦ ирэх даваа гариг буюу энэ сарын 27-нд авч хэлэлцэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ