• ОХУ, Герман, Франц улсууд Ирантай үргэлжлүүлэн хамтран ажиллана

    2019-05-22

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Германы канцлер Меркель, Францын ерөнхийлөгч Макрон нар Ираны асуудлаар хэлэлцэж, эдийн засаг худалдааны салбарт Ирантай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Кремлийн албаны веб сайт мэдээлжээ.

    Мэдэгдэлд “Орос, Герман, Францын удирдагчид Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг хэлэлцэж, энэ нь олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл гэж үзсэн бөгөөд эдийн засаг, худалдааны салбарт Ирантай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Гурван орны удирдагчид мөн Украйны асуудлаар зөвшилцөж, Минскийн хэлэлцээр бол орлуулшгүй зүйл, энэ нь Украйны асуудлыг энх тайвнаар зохицуулах үндэс суурь” гэжээ.

    Сирийн асуудлын тухайд Сирийн баруун хойд бүс нутгийг тогтвортой байлгах, ард түмнийг хамгаалах, терроризмын эсрэг тэмцэхэд чиглэсэн Орос, Туркийн авсан арга хэмжээнүүдийг Путин танилцуулсан аж. Гурван орны удирдагчид Сирийн Үндсэн хуулийн зөвлөлийг байгуулж ажиллуулах талаар хэлэлцэж, Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах шийдлээ илэрхийлсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ