• М.Зулькафил:Шинжлэх ухааны талаар мэдээлэх нь залуучуудыг шинжлэх ухаанд татан оролцуулахад чухал нөлөөтэй

    ШУТС нь эрдэмтдийн эрдэм,шинжилгээний ажлуудад сонгон шалгаруулт явуулж, сонгогдсон төслийг санхүүжүүлж, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг төрийн тусгай сан юм. Click To Tweet Уг сангаас санаачлан шинжлэх ухаан, инновацийг олон нийтэд таниулахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сургалтыг  зохион байгуулсан юм. Сургалтад  БСШУЯ, ШУА,МУИС,АШУИС,СЭЗИС,МСНЭ зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж шинжлэх ухааны салбарын одоогийн нөхцөл байдал, түүний ололт, амжилтыг хэрхэн олон нийтэд сурталчлах талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.

    БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат:

     Шинжлэх ухаан,технологийн салбар улам тэлж байгаатай холбогдуулан олон нийтэд инновацийг хүргэх, таниулахад дөрөв дэх засаглал буюу сэтгүүлчид чухал үүрэгтэй.

    Зөвхөн шинэ зүйл бүтээх бус аливаа зүйлийг шинэчлэх бүр инновацид тооцогдоно. Click To Tweet

    Үнэхээр ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч буй  мэдээ мэдээллийн 50-иас илүү хувийг улс төрийн сөрөг мэдээ, нийтлэлүүд эзлэх болсон энэ үед танин мэдэхүйн, шинжлэх ухааны мэдээ, мэдээллийг хүргэх, эерэг болон сөрөг мэдээллийн тэнцвэрийг бий болгох нь  олон нийтийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой. Шинжлэх ухааны чиглэлээр, тэр дундаа аливаа судалгааны үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх нь ямар үр дүнтэй болох талаар МУИС-ийн  Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор М.Зулькафиль:

    1. УЛСЫН ТӨСӨВТ МӨНГӨӨ ӨГЧ БАЙГАА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨМНӨ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
    2. ЗАЛУУЧУУДЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТАТАН ОРОЛЦУУЛАХАД НӨЛӨӨЛНӨ
    3. ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ АМЖИЛТЫГ СУРТАЛЧИЛЖ,ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ
    4. ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫН ХҮРЭЭНД МАРГААН МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЖ, ТҮҮНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХ СУУРИЙГ ӨГНӨ

    Шинжлэх ухааны судалгаа,шинжилгээний ажил нь нэг бол мэдлэг буюу оюуны хөдөлмөр шингэсэн хэвлэмэл бүтээл, эсвэл хэрэглээнд нэвтрэх боломжтой инноваци болдог. Манай улсын хэмжээнд хэвлэмэл,ном бүтээл дийлэнх хувийг эзэлж, харин хэрэглээний характертай буюу инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүд харьцангуй цөөн.

    Мэдлэг болон инновацийн тухай буюу шинжлэх ухааны шинжтэй мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ олон ургальч үзлээр хандахгүй байх, яруу найргийн үг хэллэг хэрэглэхгүй байвал зохистой юм.

    Gereg.mn сайтын хувьд дээрх  зарчмын дагуу, Монгол эрдэмтдийн оюуны хөдөлмөрийн дүнд бий болсон инноваци шингэсэн бүтээл, бүтээгдэхүүн, тэдний үйл ажиллагааг дэмжих,залуучуудад шинжлэх ухааны ололт амжилт, мэдээг хүргэх зорилгоор #MadeinMongolia буланг  хөтлөн явуулдаг. Бидний бэлтгэсэн холбогдох мэдээ, мэдээллийг ЭНДээс унших боломжтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ