
“Кристал Палас”-ын Эндрос Таунсенд Английн Премьер лигийн 2018/19 оны улирлын хамгийн гайхалтай гоолын эзэн болжээ.
Үүнийг Премьер лигийн албан ёсны Twitter хуудсаар мэдээлсэн байна.
27 настай Таусенд 18-р тойрогт Манчестер Сити багийн хаалганд энэхүү гоолыг хийсэн байна.
Энэхүү шагналыг авах хүсэлт гаргагчдын тоонд Жан-Мишель Сери (“Фулхэм”), Дэниэл Старриж (“Ливерпүүл”), Аарон Рамси (“Арсенал”), Сон Хын-Мин (“Тоттенхэм”), Андре Шюррле (фулхэм/, Фабиан Шер (Ньюкасл), Антони Кнокар (Брайтон), Эден Азар (Челси), Венсан Компани (Манчестер Сити) нар багтсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.