Рен Чжэнфэй: Хэдийгээр АНУ хар жагсаалтад оруулсан  ч “Huawei”-г 5G сүлжээн дэх тэргүүлэх байрнаас буулгаж чадахгүй

“Huawei” 30 хүрэхгүй жилийн хугацаанд  гарааны компаниас дэлхий даяар хамгийн их хэрэглэгчидтэй Хятадын голлох брэнд болж чадсан юм.  “Samsung” компанийн дараахь ухаалаг гар утас үйлдвэрлэлийн хоёрдагч том компани юм. 2018 онд “Apple” компанийг өндөр нягтаршилтай камер мөн харьцангуй хямд үнээрээ давуу байдлыг үүсгэж борлуулалтаараа тэргүүлж байв.Canalys-аас хийсэн судалгаагаар 2018 онд “Apple” компани 40 сая, “Huawei” 59 сая, “Samsung” 72 сая ширхэг ухаалаг гар утсыг тус тус худалдаалсан байна. “Huawei” компанийн нийт борлуулалтын 50.6 хувийг Хятадын хэрэглэгчид бүрдүүлдэг бол үлдсэн 49.4 хувийг дэлхийн бусад улс орны хэрэглэгчид бүрдүүлдэг. “Huawei”    компани нь 2020 он гэхэд дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны брэнд болохоор төлөвлөөд байв.

Гэвч Хятад, АНУ хооронд жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа худалдааны дайнаар  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх, АНУ-аас эд анги худалдаж авах, АНУ-д бүртгэлтэй бүтээгдэхүүн,үйлчилгээг нэвтрүүлэхэд заавал зөвшөөрөл авах  шаардлагатай хар жагсаалтад “Huawei”-г   оруулсан юм.  Хоригийн хүрээнд ухаалаг гар утас үйлдвэрлэгч  “Google” компани андройд үйлдлийн системээ хэрэглүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргаад буй.

Түр лицензийг АНУ-ын Худалдааны яамнаас “Huawei”-д  олгосон боловч тус компани шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Google-ийн програм хангамжийг ашиглах боломжгүй болсон. Google компанийн Андройд үйлдлийн системийг ашиглах боломжгүй болсноор дэлхий даяарх ухаалыг гар утас хэрэглэгчдийн  “Huawei”-гийн  утсыг худалдан авах сонирхол эрс буураад байна.

Улмаар өөрсдийн гэсэн үйлдлийн систем, аппликейшний дэлгүүр, mail-ийг зохион бүтээж, шинээр  “Huawei” гар утсыг худалдан авагчдад зориулж шинэчлэлт хийх шаардлагатай тулгараад байна. Тэгвэл энэ бүх хоригийн хариуд “Huawei”  компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Рен Чжэнфэй“ АНУ-ын улс төрчдийн хариу үйлдэл бидний хүчийг дутуу үнэлж байна” гэж хоёр дахь өдрийн CCTV-ээр өгсөн ярилцлагаараа хэлжээ.

Хоригоор АНУ-аас ухаалаг гар утасны эд анги, бүрэлдэхүүнийг худалдаж авахыг хориглосон талаар Рен CCTV-д өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр АНУ-аас “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан боловч тэр нь манай компанийг 5G сүлжээ дэх тэргүүлэх байрнаас нь буулгаж чадахгүй. Хоёроос гурван жилийн дараа гэхэд 5G сүлжээнд бидэнтэй эн зэрэгцэн явах компани байхгүй болно.”

“Huawei”   компанийн хувьд дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмж бүтээгч томоохон томчуудын нэгээр зүй ёсонд тооцогдоно. Учир нь “Huawei” компани ухаалаг гар утасны шинэ төвшин болох 5G сүлжээг нэвтрүүлэхээр Европын 25, Ойрхи Дорнодын 10 улсын Засгийн газруудтай гэрээ байгуулсан юм. Ийнхүү “Huawei”   АНУ-ын тэргүүлэхийг зорьж байсан 5G сүлжээний чиглэлд давуу байдалтай болов.  “Хэдий АНУ, Хятадын технологийн компаниудын хооронд өрсөлдөөн, тэмцэл байгаа боловч хөгжлийн амжилтад хүрэхийн тулд АНУ-тай хамтрах хэрэгтэй” гэж тус  компанийн ерөнхий инженер Рен онцолжээ.

 

Эх сурвалж: Cnn

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ