Хятадууд АНУ-ын эсрэг “Худалдааны дайн” нэртэй дуу гаргажээ

Хятадуудын дунд дуу, хөгжим нь залуучуудын сэтгэлгээнд нөлөөлөхөд чухал нөлөөтэйд тооцогддог.

Хятад АНУ хоорондын худалдааны дайн нь гаалийн татварын нэмэгдлээр эхэлж байсан бол одоо харъяа технологийн компаниудын дунд үргэлжилж буй.Олон нийтийн дунд АНУ-ын эсрэг үзэл санааг өдөөх чиглэлээр, Хятадын зөөлөн арга барилаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бол энэхүү “Худалдааны дайн” нэртэй дуу юм.

Залуудаа төрийн албан хаагч, гоцлол дуучин байсан Чжао Лиангтиан “Худалдааны дайн” нэртэй дууг зохион WeChat-ын групт нийтэлсэн байна. WeChat-ын нийт 100 000 гаруй хэрэглэгч үзжээ.

Дууны үгнээс:

ХУДАЛДААНЫ ДАЙН, ХУДАЛДААНЫ ДАЙН, ХҮНД ХЭЦҮҮ СОРИЛТООС АЙХГҮЙ БАЙНА

НОМХОН ДАЛАЙН ДЭЭГҮҮР ХУДАЛДААНЫ ДАЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, БҮС БА ЗАМ Ч ҮҮНИЙ НЭГ ХЭСЭГ БОЛСОН

ГЭМТ ХЭРЭГТЭН ЗОДОЛДОХЫГ ХҮСЧ БАЙВАЛ, БИД ТҮҮНИЙГ ЧАДХААРАА БАЛБАНА

https://www.youtube.com/watch?v=QlPZHoV5Cw8

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ