• “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан хэрэгт  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

    2019-05-22

    “Эрдэнэт” үйлдвэр 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар болон ХХБ-ныхан яллагдагчаар  татагдан шалгагдаж байгаа.Тэгвэл тэдэн дээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэмэгдэж, яллагдагчаар татагджээ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан ба гол ажиллагааг удирдан зохион байгуулсан хүний нэг гэгддэг. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ