• Дэлхийн худалдааны байгууллага дэлхийн өсөлт удааширч байна гэжээ

    2019-05-22

    ДХБ дэлхийн худалдааны өсөлтийн үзүүлэлт тайландаа энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн худалдааны өсөлт улам удаашрах магадлалтай гэжээ.

    Энэ оны хоёрдугаар улирлын дэлхийн худалдааны өсөлт 96.3 хэмээх үзүүлэлттэй байгаа нь нэгдүгээр улиралтай тэнцэж, 2010 оны 3-р сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болсон байна.

    Улирал болгонд шинэчилдэг дэлхийн худалдааны өсөлтийн үзүүлэлтийн тайлан 100 оноогоор төв  болгож, 100-аас дээш бол тус улирлын худалдааны өсөлт төсөөллөөс хурдан байна гэж үздэг аж.

    Олон улсын худалдааны хурцадмал байдал, эдийн засгийн тогтворгүй хүчин зүйлээс шалтгаалан ДХБ энэ оны 4-р сард дэлхийн худалдааны жилийн өсөлтийн төсөөллийг 3.7 хувь байсныг 2.6 хувь болгон бууруулж, хэрвээ худалдааны хурцадмал байдал намжих юм бол 2020 онд 3.0 хувь болгон нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ