• МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлаа товлоно

    2019-05-22

    Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдаж МАН-ын Бага хурлыг товлох болон бусад асуудлыг хэлэлцэх ажээ. Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулах юм.

    УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон. Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу бүртгүүлсэн бөгөөд Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Тиймээс МАН Бага хурлаараа нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ Бага хурлаараа тодруулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоор бүртгүүлээд буй.

    Тэгвэл Д.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий иргэд нөхөн сонгууль товлосон болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг маргаан үүсгэж, тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасныг УИХ дахин хэлэлцэх шаардлага бий болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ