Владимир Зеленскийг өрсөлдөгчийнхөө сул тал дээр өөрийнхөө нэр хүндийг өсгөж байна гэжээ

2019-05-22

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 20-ны өдөр  тангаргаа өргөж,  үг хэлсэн нь олны анхааралд өртөөд байна.

Украйныг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг хүмүүс түүний үгэнд талархаж,хамгийн “Украйн төвтэй” үг хэллээ гэхчилэн магтжээ.  Ялангуяа  таван жилийн туршид үргэлжилж байгаа зүүн Украйны Донбассын дайныг зогсооно гэдгээ мэдэгдсэн нь талархал хүлээж байна. Баатруудаа амь эрсдэхийг зогсоохын тулд Төрийн тэргүүний хувиар  юу ч хийхэд бэлэн гэсэн байна.Мөн  Дээд Рада буюу Украйны парламентыг тарааж байгаагаа мэдэгдсэн.

Шинжээчид Владимир Зеленскийн хэлсэн үгэнд анализ хийж байгаа бөгөөд

“Майдан иностранных дел” сангийн дарга Богдан Яременко,  Өмнөх ерөнхийлөгчдийн хэлсэн  үгнүүдээс хамгийн Украин төвтэй үг юм.  Гэхдээ энэ үгээ хэлэхдээ гадаад бодлогын нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй хэмээн хэлжээ.Мөн  Владимир Зеленский Шинэ Ерөнхийлөгч, шинэ парламент, шинэ Засгийн газрыг байгуулж, төр засагт итгэх итгэлийг сэргээхийг оролдож байна гэхчилэн дүгнэжээ.

Экстремизм судлалын Украинын хүрээлэнгийн орлогч захирал  Богдан Петренко,  Зеленский сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж байна.  Өрсөлдөгчдийнхөө сул тал дээр өөрийнхөө эерэг дүр төрхийг бий болгох гэдэг нь тодорхой харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр Порошенкод итгэх итгэл асар их суларсан байсныг ашиглан кампанит ажлаа өрнүүлсэн бол одоо харин ард олны дунд хэдийнэ “нэр хүндгүй болсон” Дээд Радатай хийж буй сөргөлдөөнөөр байр сууриа бэхжүүлэхийг оролдож байна. Цаашдаа Ерөнхийлөгч болон парламент хоорондоо хамтран ажиллахаас илүүтэйгээр сөргөлдөх болно. Төрийн хоёр институтийн хооронд дэгдсэн дайн нь “сайхан үзвэр” боловч ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үр дүнг илтгэх үзүүлэлт биш юм. Зеленскийн хувьд, нэр хүндээ дээшлүүлэх нь чухал байгаа юм бол бодит асуудлууд бус харин гишүүний халдашгүй эрх гэх мэт бэлгэ тэмдгийн төдий асуудлуудтай зууралдсаар, популизм хийсээр  байх болно гэжээ.

Мөн Донбассын дайныг зогсоохын тулд ямар ч алхам хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн  нь  улс орны өмнөд ба зүүн нутгийн сонгогчдоо алдахгүй гэсэн оролдлого төдийхөн гэж дүгнэжээ.

ЭХ СУРВАЛЖ:ukrinform.net

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ