
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн.
Ингээд өнөөдөр/2019.05.21/ Д.Эрдэнэбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч тэдний өмгөөлөгч н.Нямдорж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул харьяа дүүргийн ерөнхий шүүгч шийдэх хүртэл шүүх хурлыг түр хойшлууллаа.
Өмнө нь 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон.
Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад 2019.03.07-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон хэмээн шүүхээс батлан даалтад гаргасан билээ.
Тэгвэл энэ удаа тэднийг хорих асуудал дахин ийнхүү яригдаж эхэлсэн ба маргааш хорих эсэх нь шийдэгдэх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
[…] дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох […]