• Монгол судлалын нэрт эрдэмтэн Кристофер Этвудэд МУИС-ийн Хүндэт доктор цол олголоо

    МУИС-ийн Хүндэт доктор цолыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбартын нэрт зүтгэлтэн гадаадын иргэнд олгодог. Click To Tweet

    Анх 1957 онд тухай үеийн Энэтхэгийн дэд ерөнхийлөгчид энэхүү цолыг анх удаа олгож байв. Click To Tweet Түүнээс хойш нийт 45 хүнд МУИС-ийн Хүндэт доктор цолыг олгожээ.

    Дэлхийн Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудын өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлснийг нь үнэлж “МУИС-ийн Хүндэт доктор цол”-ыг олгох хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа. Шагналыг МУИС-ийн захирал,доктор Я.Төмөрбаатар гардууллаа.

    Профессор Этвуд нь Харвардын их сургуулийг Хятад-Монгол судлалын чиглэлээр 1986 онд төгсчээ. Түүнээс хойш тасралтгүй Монголын соёл, уламжлалт зан заншил, түүхийн талаар судалгаа хийж ирсэн байна. Олон жилийн Монголын түүхийн хичээлийг зааж, судалгааны материалууд дээрээ тулгуурлан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь, мөн 1911-1931 оны Өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть бүтээл нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

    Кристофер Этвудын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод хандан үг хэлэв.Тэрбээр,”1989 онд анх энэ танхимд орж ирж байхдаа ийм цолоор шагнуулна гэж төсөөлж ч явсангүй. Энэ танхим маань тэр үеийг бодвол жаахан хуучирсан мэт боловч маш гоё, яг л Монгол гэр шиг харагдаж байна. Цаашид Монгол-Америкийн шинжлэх ухааны найрсаг харилцаа холбоо улам бататтугай гэж хүсэн ерөөе” гэв.

    Мөн ирсэн эрдэмтэн, профессор, акедемичдад зориулж “Монголчууд дэлхий түүхэнд” сэдэвт илтгэлийг тавьсан юм.

    Монголчуудын уламжлалт түүх нүүдэлчид, эзэнт гүрнүүд, торгоны зам гэсэн гурван сэдэвтэй. Гэхдээ Монголын түүх бол үүнээс илүү олон сэдэвтэй.

    • БАЙЛДАН ДАГУУЛАЛ БА ДАЙНЫ КАПИТАЛИЗМ
    • ТӨРИЙН ТОГТОЛЦОО:АРАВТЫН ТОГТОЛЦОО
    • СҮМ ХИЙД БОЛОН ШАШНЫ ЭРХ БАРИГЧИД
    • ЭКСПОРТ БА ДЭЛХИЙН ИХ ГҮРНҮҮД
    • ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ, ШИНЭЧЛЭЛ,ПОПУЛИЗМ
    • АГУУ ИХ ШАХАЛТ БА ӨНӨӨГИЙН НЕОЛИБЕРАЛИЗМ

    МУИС-ийн эрдмийн зөвлөл, акедемичид

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ