Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв

Ираны хувьсгалт гвардийн командлагч Хоссейн Салами “Иран улс дайныг хүсэхгүй, гэхдээ дайнаас айхгүй. Иранд тулгарсан заналхийлэл тус улсын хилд хүрээд байна. Хувьсгалт гварди бэлтгэлээ бүрэн хийсэн. Америк дээрэнгүй үзэл гаргаж, манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна. Энэ үйлдэл эрх сүрийг нэмэгдүүлэх биш, харин олон сөргөлдөх үр дагавар гаргана. Америк үргэлжлэн иймэрхүү арга барилаар дээрэнгүй арга хэмжээ авбал Иран зайлшгүй түүнтэй сөргөлдөнө” гэжээ.

Кувейтэд айлчилж буй Пакистаны Гадаад хэргийн сайд Курши Кувейтийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Сабахтай уулзсаныхаа дараа “Бүс нутгийн орнууд ба исламын орнуудтай найрсаг харилцаатай байж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна. Дундад Дорнодын бүс нутаг олон дайн, эмгэнэлт үйл хэргийг өнгөрүүлсэн. Пакистан дайныг дахин хармааргүй байна. Хямралыг зохицуулахын төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэжээ.

Иран, Америкийн харилцаа сүүлийн үед хурцадсаар байна. Энэ оны 4-р сард, Ираны хувьсгалт гвардийг АНУ террорист бүлэглэлийн жагсаалтад оруулсан бол Иран Америкийн төв командлалын газар ба түүний баруун Азид суугаа армийг террорист бүлэглэл хэмээн зарласан юм. Мөн 5-р сард Дундад Дорнодод нисэх онгоц тээгч хөлөг онгоц, сөнөөгч онгоц, тээврийн усан онгоц илгээж “Ираны заналхийлэл”-ийг зохицуулна хэмээн АНУ зарласан билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ