• Москвад хагас марафоны дараа нэг тамирчин нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдөр Москвад болсон бүх нийтийн гүйлтийн үеэр хагас марафонд оролцогчдын нэг нь уралдааны дараа нас барсан тухай оросын хэвлэлүүд мэдээлэв.

    51 настай эрэгтэй ийнхүү нас баржээ. Тэрээр уг нь 10 км зайд медаль хүртсэн аж. Лужник цэнгэлдэхээс гарч явахдаа тамирчны бие мууджээ.Эмч нар түүнийг сэхээхийг оролдсон ч тэр хүн нас барсан гэнэ.

    Москвагийн энэхүү тэмцээн нь ОХУ-д хамгийн том спортын уралдаан тэмцээнд тооцогддог аж. Оролцогчид нь зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л оролцох боломжтой юм. Фрунзе, Пречистенский, Лушнецк, Кремль, Рахушк, Новодевич, Саввинский, Космодамианскийн дүүргээр голын эрэг дагуу 5-10 км-т уралддаг байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ