УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэх байлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс хоригийг энэ сарын 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Төсвийн байнгын хорооны даргад уламжилжээ.
Үүний дагуу хориг хэлэлцэх хугацааг энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Учир нь 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьсан гэж үзсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.