• Шинээр “Huawei”-гийн гар утасны хэрэглэгч болсон тохиолдолд Google ашиглах боломжгүй

    2019-05-21

    Даваа гаригт АНУ-ын Худалдааны Яамнаас Хятадын Huawei-ийн гар утасны програм хангамжийг шинэчлэх хүртэл андройд системийг ашиглах түр лицензийг олголоо.Түр хугацааны лиценз нь наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл хүчинтэй байх аж.  Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Хуавэй компанийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг хориглосон. Хоригоор мөн АНУ-ын бизнесээс эд анги худалдаж авах, АНУ-д бүртгэлтэй бүтээгдэхүүн,үйлчилгээг нэвтрүүлэхэд заавал зөвшөөрөл авах  шаардлагатай хар жагсаалтад оруулсан юм.  Лицензийг сунгасантай холбогдуулан дээрх хоригийн хэрэгжилтийг түр хойшлуулаад байна.

    Google компани гар утас үйлдвэрлэгчдэд андройд үйлдлийн системээ тусгай лицензээр үнэ төлбөргүй ашиглуулдаг бол зөвхөн “Хуавэй” компанид хориг тавьсан юм.

    Ингэснээр “Хуавэй” компанийн гар утаснууд цаашдаа андройд системийн шинэчлэлт, сайжруулалтад хамрагдах боломжгүй болж, Google-ийн application store, gmail зэрэг андройд системд суурилсан үйлчилгээ хаагдаж, зөвхөн андройдын нээлттэй эхийг ашиглан өөрсдийн аппликейшний дэлгүүр, цахим шуудан зэргийг зохион бүтээх боломж л үлдээд байгаа юм.

    “Хуавэй”  компанийн гар утаснууд нэгэнт андройд үйлдлийн системийг дэмжихгүй болсон учраас өөрсдийн гэсэн үйлдчлийн системтэй болох магадлал их байна.

    “Өмнө нь “Хуавэй” компанийн гар утсыг хэрэглэдэг байсан хэрэглэгчид цаашдаа ч гэсэн Google-ийн application store-оос аппликейшн татаж авах, gmail болон бусад андройд системийн шинэчлэлтийг авсаар байх болно” гэж Google компаний албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Тэгэхээр шинээр “Хуавэй”-гийн гар утасны хэрэглэгч болсон тохиолдолд Google-ийн андройд системд суурилсан үйлчилгээ, шинэчлэд хамрагдахгүй юм.

    Түр хугацааны лицензийн хугацаанд АНУ дахь “Хуавэй” компанийн гар утсыг хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлахгүй юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ