Эдийн засагч Стефан Роч: АНУ түүхээсээ сургамж авах ёстой

Америкийн эдийн засагч, Йелийн их сургуулийн профессор Стефан Роч “Трампын засгийн газар Хятад улсаас Америкт экспортолж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэгдүүлсэн нь “1930-аад онд Америкийн хэрэгжүүлсэн худалдааг ивээх үзлийн бодлоготой маш төстэй юм” гэж мэдэгдлээ. Трампын засгийн газар өнөөгийн худалдааг ивээх үзлийн үйлдлээ даруй зогсоож, түүхээсээ сурамж авч, түүх дахин давтагдахаас зайлсхийхийг тэрбээр уриалсан байна.

Роч “1930 оны 5-р сард, 1000 гаруй эдийн засагч хамтарч тухайн үеийн ерөнхийлөгч Герберт Кларк Хуверт захидал илгээж, “Смут, Хоули нарын санаачилсан гаалийн тарифийн тухай хуулийн төсөл”-г цуцлахыг уриалсан бол ерөнхийлөгч Герберт Кларк Хувер эдийн засгийн тухай эрдэмтэн судлаач нараас илүү мэдлэгтэй хэмээн эрдэж, хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталсан” юм гэжээ.

Хуулийн төслийг баталсны дараа, АНУ импортоор оруулж байгаа 2000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн маш өндөр тариф ногдуулсан байна. Үүнийх нь хариуд худалдааны түншүүд нь хариу арга хэмжээ авснаар дэлхийн хэмжээнд худалдааны дайн үүсч, улмаар Америкийн экспорт 60 орчим хувиар, дэлхийн худалдааны хэмжээ гуравны хоёр хувиар буурсан юм. Энэхүү хуулийн төслийн хэрэгжилт нь өнгөрөгч зууны дэлхийн эдийн засгийн удаашралын гол шалтгаан болсон хэмээн эдийн засагчид нийтээрээ үздэг. Стефан Роч “АНУ урьдын алдаагаа давтах эрсдэл тулгараад байна. Энэ нь ерөнхийлөгч мэргэжлийн судлаачдын зөвлөгөө, санаачилгыг сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэснээс болсон юм” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ