• Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилно

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохоор болжээ. Томилгоог маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох аж.

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг 2016 оны арвахоёрдугаар сард томилсон бөгөөд тэрбээр Хөгжлийн банкны алдагдлыг багасгах,  шинэ хуулийн батлахад анхаарч ажилласан гэдэг. Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнд ажлаа муу хийсэн гэж үзэн ийнхүү гүйцэтгэх захирлыг солих шийдвэрт хүрсэн гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ