• Фэйсбүүкийн мэдээллийг нягтлалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхэд хайрцагт хийж тээвэрлэсэн” гэх худал мэдээлэл цацжээ

    2019-05-21

    Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөвсгөл аймгаас зорчигч тээврийн автобусанд гурван хүүхдийг хүлж хайрцагт хийн тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл цацсан. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг тогтоосон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
    Баримтыг нягтлаагүй сайтуудад мэдээлснээр бол, Хөвсгөл аймгийн иргэн Н нь ээж О, хүрэн ах М нараасаа бага насны гурван хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ гэсэн дам яриа сонсож,түүнийгээ Фэйсбүүктээ мэдээлсэн ба зарим нэг сайт уг мэдээллийг шууд авч тавьсан нь шуугиан дэгдээсэн.
    Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.
    Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ