Гүржид 11 хөлбөмбөгчнийг эсрэг багтай сэм тохиролцон мөнгө авдаг хэмээн баривчилжээ

Гүржийн Төрийн аюулгүй байдлын албаны авлигатай тэмцэх агентлагийнхан хөлбөмбөгчдийг нууцаар хууль бус гэрээ хийсэн хэмээн сэжиглэж одоо тоглож буй 8 болон гурван хуучин хөлбөмбөгчнийг саатуулсан байна.

Баривчлагдсан хөлбөмбөгчид: хуучин тоглогчид Дж.Вахтанг, Ч.Лаша болон Д.Ника, хөлбөмбөгчин “Гурия Ланчхути»-гийн И.Роберт болон Б.Ираклий,  ФК «Вит Грузий» Ш.Жони, Г.Георгий, М.Николоз, Г.Паата болон К.Нодар, X.Ираки, Гури Ланчхути нар хэмээн тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.

Судалгаагаар зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүд хөлбөмбөгчидтэй холбоо барьж, эсрэг багийнхантай урьдчилан тохиролцож тодорхой хэмжээний мөнгө аваад оноо алдаж хожигддог байж болзошгүйг тогтоосон гэжээ. Хөлбөмбөгчид 93,5 мянган лари (34 мянган доллараас дээш) авсан байна. Сэжигтнүүдэд 4-6 жил хоригдох ял тулгарч буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ