• “Манчестер Сити” баг ахлагч Компанийгаа явууллаа

    “Манчестер Сити” багийн албан ёсны вэбсайт хамгаалагч, багийн ахлагч Винсент Компани багаа орхисон тухай мэдээлжээ. 33 настай Бельги хөлбөмбөгчин 11 жилийн турш “Хот”-д тоглосон юм.

    Тэрбээр “Хэдийгээр хичнээн хэцүү байхаас үл хамааран явах цаг боллоо. Би талархлаа илэрхийлж байна. Энэ онцгой клубт намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. “Хот”-ын энэ хуаранд байх хамгийн сүүлчийн энэ өдрийг эхний өдөр шигээ санана. “Манчестер Сити”-гийн фанатуудын үнэнч дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй. Бүх хүндрэл бэрхшээлийг үл харгалзан та бүхэн намайг дэмжиж, намайг хэзээ ч бууж өгөхгүй байхаар урамшуулсан” хэмээн Компани хэлсэн байна.

    Компани 2008 оноос хойш Манчестер Ситид тогложээ. “Хот”-ын хамт Бельги хөлбөмбөгчин Английн аваргаар дөрөв дахин тодорч, Английн цом түрүүлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ