• Зургаадугаар сарын 1-нээс өмнө тээврийн хэрэгслийн татвараа төлөөрэй

    2019-05-20

    Тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлдөг. Автомашины улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн жолооч нар энэ сард багтаан татвар төлөх ёстой.

    Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

    Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм гэж гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ